Project Details

Jhon Kenedy
Power & Energy

2021.06-2022.10    

АХБ-ны Ази номхон далайн орны бүсийн төсөл:

“Ковид-19 цар тахлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулах нь “

УБ хотын СХД, БЗД, БГД болон Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад хэрэгжиж байна. Ковидын үед жижиг бизнесээ алдсан, зогсонги байдалд орсон 480 гаруй өрхийн төмс, хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, оёдол, зоорь, талх нарийн боов, зөгий тахианы АА, цагаан идээ боловсруулах чиглэлийн бизнест шууд хөрөнгө оруулалт хийж бизнесийг нь тогтворжуулсан.

Ресторын зоогийн газрын хүнсний хог хаягдлыг 12-24 цагийн дотор био бордоо болгох  туршилтын ажлууд хийгдсэн.

28 ТББ-уудыг нотебүүк, гар утсаар хангасан. 2 жил ашиглах интернетийн эрхийг хүлээн авах тоног төхөөрмжийн хамт өгсөн.

Нийгмийн эрүүл мэндийн сайн дурын 20 ажилтан бэлтгэж, ОБЕГ, НЭМҮХ-тэй хамтран тусламжийн утас ажиллуулж байна.

Амьжиргааны доод түвшин дэх 480 гаруй айл өрхөд 2021 оны өвөл хүнсний буцалтгүй тусламжийн багц өгсөн, өрх бүрийн нэг гишүүнийг дулаан хувцас, хүүхүдүүдийг хичээлийн хэрэгсэлээр хангасан.